Боловсролын Ерөнхий газраас “Физикийн судлагдахуунд суурилсан мэргэжлийн хөгжлийн бүлгийн сайн туршлагыг илрүүлэх, түгээх, урамшуулах” уралдаант ажил, Шинэ ЭГЭЛ-БҮХЭЛ арга зүйн төслийн хүрээнд “Физикийн багш нарын онол арга зүйг сайжруулах, чадавхжуулах” сургалтыг Билигт Өргөө сургуулийн физикийн багш, улсын физикийн олимпиадын хошой мөнгө, хүрэл медальт Э.Лхагвасүрэн, ЭЦДС-ийн ахлах сургуулийн физикийн багш Улсын физикийн олимпиадын мөнгө, хошой хүрэл медальт Э.Амарбаясгалан болон Улаанбаатар хотоос Кембриджийн хөтөлбөртэй Гурван Тамир Олон Улсын сургуулийн физикийн багш, Улсын физикийн олимпиадын хошой аварга Б.Батбэх нар Ерөнхий боловсролын 24 сургуулийн физикийн багш нарт зохион байгуулан явуулж байна.
