Улсын Физикийн 36 дугаар олимпиадын 9-р ангийн төрөлд: Ерөнхий боловсролын Билигт-Өргөө сургуулийн 8а ангийн сурагч Б.Болд – Алтан медаль, Х.Соёнгийх – Хүрэл медаль, бэлтгэсэн багш Билигт-Өргөө сургуулийн Монгол Улсын мэргэшлийн зөвлөх зэрэгтэй багш Э.Лхагвасүрэн – Монголын Физикийн нийгэмлэгийн нэрэмжит шагналаар, 12-р ангийн төрөлд: Ерөнхий боловсролын Билигт-Өргөө сургуулийн 12а ангийн сурагч Ц.Алтанбагана – Ирээдүйн Физикч шагналаар тус тус шалгарч, бахдам сайхан амжилтыг гаргасан багш, сурагчдадаа халуун баярыг хүргэж, эрдмийн их үйлсэд нь өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе.
