Улсын биологийн 35 дугаар олимпиадын 12-р ангийн төрөлд: Ерөнхий боловсролын 4-р сургуулийн 12е ангийн сурагч А.Хатансайхан – Хүрэл медаль, бэлтгэсэн багш Л.Ариунжаргал, 9-р ангийн төрөлд: Ерөнхий боловсролын 14-р сургуулийн 9е ангийн сурагч М.Мөнхжаргал – Алтан медаль, Г.Мөнхзул – Мөнгөн медаль, бэлтгэсэн багш Н.Хүдэрчулуун, Багш төрөлд: 8-р сургуулийн Биологийн багш Д.Бямбасүрэн – Хүрэл медаль тус тус хүртлээ. Бахдам амжилтыг гаргасан багш, сурагчдадаа халуун баярыг хүргэе. Эрдмийн их үйлсэд нь өндрөөс өндөр амжилтыг хүсье.
