Монгол хэл бичгийн улсын 54 дүгээр олимпиад 4 дүгээр сарын 04-05-ны өдөр Улаанбаатар хотод мэргэжлийн багш, 12 дугаар ангийн сурагч төрлөөр амжилттай зохион байгуулагдлаа. Улсын олимпиадын 3-ын даваанд орон нутгаа төлөөлөн, 21 аймаг, 9 дүүргээс шалгарсан эх хэл, эрдэм соёлоо тээгч шилдэг 30 оролцогчоос 8 дугаар сургуулийн 12в ангийн сурагч Э.Энхжин сурагч төрөлд амжилттай оролцож, хүрэл медаль хүртлээ. Бэлтгэсэн ерөнхий боловсролын 8 дугаар сургуулийн эх хэлний багш Х.Баасанбаяр Багш, шавь хоёрт халуун баяр хүргэе.
