Боловсрол шинжлэх ухааны сайдын 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн “Бүтэц, орон тоо батлах тухай” А/99 дүгээр тушаалын дагуу Бодлого хэрэгжилтийн, Сургалт, арга зүйн, Захиргаа удирдлагын гэсэн 3 хэлтэстэй бөгөөд дарга 1, нэгжийн дарга 3, улсын байцаагч 2, ахлах болон арга зүйч мэргэжилтэн 15, төрийн үйлчилгээний ажилтан 3, нийт 24 албан хаагч ажиллаж байна.