Facebook Twitter Instagram
    • ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ, САНАЛ, ХҮСЭЛТ
    • ШИЛЭН ДАНС
    • ХОЛБОО БАРИХ
    Facebook Twitter Instagram
    Орхон аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газар
    • ТАНИЛЦУУЛГА
      • Түүхэн товчоо
      • АЛСЫН ХАРАА
      • Бидний тухай
      • Удирдлагын мэндчилгээ
      • Бүтэц, зохион байгуулалт
    • ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙ
      • Монгол Улсын хууль
      • УИХ-ын тогтоол
      • Засгийн газрын тогтоол
      • Монгол Улсын стандарт
      • Сайдын тушаал
      • АИТХ-ын тогтоол
      • Аймгийн Засаг даргын захирамж
      • Боловсролын газрын даргын тушаал
    • ИЛ ТОД БАЙДАЛ
      • Авлигын эсрэг
      • Хүний нөөц
        • Сул орон тооны зар
          • Сул орон тооны зар-2
          • Сул орон тооны зар-1
        • Албан хаагчдын утасны жагсаалт
        • Ажлын байрны тодорхойлолт
      • Шилэн данс
      • Худалдан авах ажиллагаа
      • Төсөв санхүү
        • 2025 он
        • 2024 он
        • 2023 он
        • 2022 он
        • 2021 он
      • Өргөдөл гомдол шийдвэрлэлт
        • 2025 оны 1-р улирал
        • 2024 оны 4-р улирал
        • 2024 оны 3-р улирал
        • 2024 оны 2-р улирал
        • 2024 оны 1-р улирал
        • 2023 оны 3-р улирал
        • 2023 оны 2-р улирал
        • 2023 оны 1-р улирал
      • Хяналт шинжилгээ үнэлгээ
      • Хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөр
        • 2025 он
        • 2024 он
        • 2023 он
        • 2022 он
        • 2021 он
      • Хяналт шалгалт
      • Хөдөлмөрийн дотоод журам
      • Ёс зүй
        • Байгууллагын ёс зүйн дэд хорооны тушаал
        • Ёс зүйн дүрэм
        • Ёс зүйн зөвлөлийн ажиллах үлгэрчилсэн журам
    • МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
      • Цаг үеийн мэдээ
      • Видео мэдээ
      • Статистик мэдээ
      • Нээлттэй ажлын байр
    • БОЛОВСРОЛ
      • Сургуулийн өмнөх боловсрол
      • Ерөнхий боловсролын сургууль
    Орхон аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газар
    Home»АЛСЫН ХАРАА

    АЛСЫН ХАРАА

    Хүүхэд, иргэн бүрийн хөгжих, бүтээлчээр сурч, ажиллахад шаардагдах мэдлэг чадвар, соёлын үнэт зүйлсийг эзэмшүүлэхэд салбарын байгууллагуудын үйл ажиллагааг чанаржуулан сургалтын таатай орчин бүрдүүлж, үр дүнд суурилсан үнэлгээний системийг нэвтрүүлэн нэгж байгууллага бүрийг өөрийн болон орон нутгийн онцлогтойгоор улсад жишиг болгон хөгжүүлнэ.

    Эрхэм зорилго

    Хүүхэд, иргэн бүрт өөрийн чадавхийг бүрэн илрүүлэн хөгжих, бүтээлчээр сурч, ажиллахад нь шаардагдах мэдлэг, чадвар, технологи болон соёлын үнэт зүйлсийг эзэмших, сонгох, тэгш боломж, таатай орчин бүрдүүлэхэд чиглэсэн хүртээмжтэй, чанартай, үр ашигтай, тогтвортой үйлчилгээг үзүүлэхэд чиглэнэ.

    Стратегийн зорилго, зорилт

    Зорилго:

    Хүүхэд, багш нэг бүрийн хөгжлийг дэмжин, сурах арга барил эзэмшсэн, цахим орчинд бие даан хөгжих чадвартай, бүтээлч сэтгэлгээтэй “Мэдлэг боловсролтой-Эрдэнэт хүн”-ийг төлөвшүүлнэ.

    Зорилт:

    1. Боловсролын үйлчилгээг орон нутгийн онцлогт нийцүүлэн тэгш, хүртээмжтэй, чанартай хүргэж, эрэлт хэрэгцээнд нь нийцсэн, сурч хөгжих таатай орчин бүрдүүлнэ.
    2. Боловсролын тухай хууль болон холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд боловсролын стандарт, сургалтын хөтөлбөрийг суралцагчийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн боловсронгуй болгон хэрэгжүүлнэ.
    3. Багш, удирдах ажилтны мэргэжлийн ур чадвар, арга зүйн хөгжлийг дэмжиж, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлнэ.
    4. Бодлогын хэрэгжилтийн хяналт шинжилгээ үнэлгээг боловсронгуй болгон, ил тод байдлыг хангаж, хяналтыг тогтмолжуулна.

    БОЛОВСРОЛЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬД ЗААСАН ЧИГ ҮҮРЭГ

    28 дугаар зүйл.Боловсролын асуудал эрхэлсэн орон нутгийн байгууллага

    28.1.Боловсролын асуудал эрхэлсэн орон нутгийн байгууллага нь аймаг, нийслэлд боловсролын газар, нийслэлийн дүүрэгт боловсролын хэлтэс байна.

    28.2.Аймаг, нийслэлийн боловсролын газар, дүүргийн боловсролын хэлтэс харьяа нутаг дэвсгэртээ дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

    28.2.1.боловсролын хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах;

    28.2.2.хичээл, судлагдахууны агуулга, арга зүй, үнэлгээ, технологи болон зайн, цахим сургалтыг хөгжүүлэх, сургалтын чанар, үр дүнг сайжруулах үйл ажиллагааг мэргэжлийн удирдлагаар хангах, сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүний хангамжийг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулах;

    28.2.3.Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 7.6, 7.7-д заасан зөвшөөрөл олгох эсэх талаар санал, дүгнэлт гаргах;

    28.2.4.боловсролын сургалтын байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ хийх;

    28.2.5.өмчийн хэлбэр үл харгалзан бүх түвшний боловсролын сургалтын байгууллагад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх, багш, ажилтны мэргэжлийн хөгжлийг хангах, зөвлөн туслах;

    28.2.6.иргэнд боловсролын үйлчилгээнд тэгш хамрагдах, насан туршдаа суралцахад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх;

    28.2.7.өмчийн хэлбэр үл харгалзан бүх түвшний боловсролын сургалтын байгууллагад хоол хүнсний хангамж, сургалтын орчны аюулгүй байдлыг хангах, хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн тохирох орчныг бүрдүүлэхэд мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх;

    28.2.8.сургуулийн орчинд Хүүхэд хамгааллын тухай хуулийн 23 дугаар зүйлд заасан ажлыг мэргэжлийн байгууллагатай хамтран зохион байгуулах, боловсролын сургалтын байгууллагыг арга зүй, зохицуулалтаар хангах; Тайлбар:Ерөнхий боловсролын сургуулийн хоол, үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн 3.1.4-т заасан “сургуулийн орчин” гэсэн тодорхойлолтод бүх түвшний боловсролын сургалтын байгууллагын орчин хамаарна.

    28.2.9.орон нутгийн өмчийн боловсролын сургалтын байгууллагын гамшгийн эрсдлийг үнэлэх, гамшгийн үед хариу арга хэмжээ авах, нөхцөл байдлыг тогтворжуулахад хамтран ажиллах, дэмжлэг үзүүлэх;

    28.2.10.гамшгийн улмаас хичээл, сургалтын үйл ажиллагааг зогсоох тохиолдолд боловсролын сургалтын байгууллагыг мэргэжил, арга зүйн удирдлага, зохицуулалтаар хангах;

    28.2.11.орон нутгийн өмчийн боловсролын сургалтын байгууллагын багш, ажилтан, албан хаагч ёс зүйн хэм хэмжээний зөрчил гаргах, авлига, ашиг сонирхлын зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үйл ажиллагааг мэргэжлийн байгууллагатай хамтран зохион байгуулах;

    28.2.12.орон нутгийн насан туршийн суралцахуйн төвтэй хамтран ажиллах, дэмжлэг үзүүлэх;

    28.2.13.боловсролын сургалтын байгууллагын үйл ажиллагаа болон хууль тогтоомжийн биелэлт, зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг биелүүлж байгаа эсэхэд хяналт тавих;

    28.2.14.зайн болон цахим сургалтын чанар, үр дүнг сайжруулах үйл ажиллагааг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах;

    28.2.15.хуульд заасан бусад.

    Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж:
    Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Д.Эрдэнэжаргал
    Холбогдох утас: 99352648
    Өрөөний дугаар: 214 тоот
    email: orkhon@agency.gov.mn

    2025-04-09

    “Цахим соёл – Цахим хэрэглээ” сэдэвт сургалтыг амжилттай зохион байгуулж байна.

    2025-04-09
    2025-04-09

    Улсын биологийн 35 дугаар олимпиад

    2025-04-09
    2025-04-08

    Улсын Физикийн 36 дугаар олимпиад

    2025-04-08
    2025-04-05

    Монгол хэл бичгийн улсын 54 дүгээр олимпиад

    2025-04-05
    2025-03-10

    Өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн тайлан, мэдээ

    2025-03-10
    Холбоо барих

    Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уурхайчин баг,
    Уурхайчны гудамж, Захиргааны IV байр, 2 давхарт
  • Утас: (+976) 70350792
  • Факс: (+976) 70350792
  • email: orkhon@agency.edu.mn
  • © 2025 Орхон аймаг Боловсролын газар

    Type above and press Enter to search. Press Esc to cancel.