Боловсрол, шинжлэх ухааны газрын ахлах мэргэжилтэн, судлагдахуун хариуцсан мэргэжилтэн, цахим технологи, мэдээллийн сүлжээ хариуцсан мэргэжилтэн, хүүхэд хамгаалал, төсөв, санхүү, хөрөнгө оруулалтын мэргэжилтэн, нягтлан бодогч, нярав, архив, бичиг хэргийн эрхлэгч 15 албан хаагчийн бүрэлдэхүүнтэй Ерөнхий боловсролын 14 дүгээр сургуулийн сургалтын явц, архив, албан хэрэг хөтлөлтийн ажлын зохион байгуулалт, интернет орчин, цахим худалдан авалтад анхаарах асуудал, дотоод үйл ажиллагаа, 88 багшийн хичээл сургалтад мэргэжил арга зүйн зөвлөгөө, зөвлөмж өгч ажиллалаа.
Боловсрол шинжлэх ухааны яам, Боловсролын ерөнхий газраас өгч буй чиглэлийг танилцуулж, тухайн сургуулийн ололттой ба давуу талыг тодорхойлж, цаашид сайжруулах саналыг өгч ажиллалаа.
